Төр,Засгийн үйлчилгээг эрхлэх газрын нээлттэй хаалганы өдөрлөг
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар өөрийн үйл ажиллагааныхаа шинэлэг хэлбэрийг Төрийн ордонд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг төрийн удирдах дээд байгууллагуудын нийт ажиллагсдад ”Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр танилцуулах ажлыг Төрийн ордонд зохион байгуулав. Ийм ажлыг өмнө нь 2012 онд хийж байсан байна.
Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь эдийн засгийн хүндрэлтэй, төсөв мөнгөний хомсдолтой өнөөгийн цаг үед төрийн үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх үндсэн зорилтоо тус хамт олон хэрхэн зохион байгуулж байгааг харуулахыг зорьсон байна.
Үндсэн үйлчилгээнээс гадна захиалгат үйлчилгээг нэмжүйл ажиллагаандаа багтаасан нь нэг онцлог байв.
Мөн харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээгдүүнийг үзэсгэлэн гарган сурталчиллаа.
Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь аж ахуйн тооцооны зарчим дээр үндэслэн /70 гаруй төрлийн 7 багц/ төрийн үйлчилгээ үзүүлэх хэлбэрлүү шилжин эхэлж байгаа онцлогийг сурталчилж дээрхи байгуулагуудтай хэрхэн хамтран ажиллах, харилцан ойлголцох, гарч байгаа давуу тал, хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулж байна.
Үүнд Төрийн ордны барилгын бат бэхийн чанар байдал эрс муудсан, инженерийн шугам хоолой, цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдаж тэнд ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах нөхцөл эрсдэлтэй болсныг баримтаар танилцуулав.