Манай улс Ардчилсан Лоас улстай найрамдлын харилцаагаа сэргээлээ

2015 оны 1 сарын 27

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсановангийг хүлээн авч уулзав.  Их Хурлын дарга З.Энхболд, хоёр орны дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээр, айлчлал тогтмолжиж, парламент хоорондын уламжлалт харилцаа өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Лаос нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй хэдий ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгаа аж.

 Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай улстай уламжлалт найрсаг харилцаатай түнш орнуудын нэг болохыг онцолж, Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход Лаосын тал дэмжиж хамтран ажиллана г‎эж найдаж буйгаа илэрхийлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16605
0 эможи
keyboard_arrow_up