17 дэд сайдын жилийн нийт зардал нь 590 сая төгрөг

2015 оны 1 сарын 23

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүддэд сайд нарын орон тоог хасаж,тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасахсаналыг оруулсныг чуулганы хуралдаанаар дэмжсэн юм. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өөр аргагүй болж байгаа.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Шинэ хуулиудыг хэлэлцэхээр болж байна. Төсвийн тодотголыг яаралтай батлах хэрэгтэй. Гэтэл дэд сайд нарын асуудлыг яриад байх цаг нь мөн үү. Хоёр тусад нь ярьж болохгүй байсан юм уу. Төсвийн байнгын хороо санал хураахдаа хуулиа барихгүй бол болохгүй. УИХ-ын гишүүдийг 50 болгоё, төсвөө хэмнэе гээд санал хураалгая гэхэд нь Төсвийн байнгын хороо санал хураалгачихаж болдог юм уу.

УИХ-ын гишүүн А.Бакей:Баасанхүү гишүүнтэй санал нэг байна. 2015 он гараад эхний сар дуусах гэж байхад төсөвтэйгээ зууралдаж байгаа нь зохимжгүй.Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүнээс санал гарсан. Эхний санал нь бүх яамдын дэд сайдын орон тоог хасах, нөгөө санал нь төсөв, зардлыг нь хасах гэж орж ирсэн.Нэг дэд сайдын жилийн зардал 34.7 сая төгрөг байдаг. Засгийн газрын 17 дэд сайдыг бодохоор жилийн нийт зардал нь 590 сая төгрөг байдаг. Гэнэт халагдсны тэтгэмж гэж 330 сая төгрөг өгөх шаардлагатай болно.  

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16406
0 эможи
keyboard_arrow_up