Цэргийн албан хаагчдын тэтгэмжийг бууруулахыг дэмжсэнгүй

2015 оны 1 сарын 14

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо төсвийн тодотгол болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Төсөлдтусгасан Зэвсэгт хүчний жанжин штабын орлогчийн орон тоог хэвээр үлдээх зарчмын саналыг гишүүд дэмжлээ.Харин гишүүд тодотголд тусгасан тэтгэмжийг хасахгүй байх хэрэгтэй гэдгийг ярьж байв. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Батлан хамгаалах бол онцгой салбар. Тэтгэвэр тэтгэмжийг нэмдэггүй юм гэхэд хасаж болохгүй” гэсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын хэлснээр 2015 онд батлан хамгаалах салбарын 170 хүн тэтгэвэрт гарах тооцоо бий. Төрийналбан хаагчдын авдаг тэтгэмжийг ажилласан жилээр олгож дээд тал нь 36 сарын тэтгэмж олгохоор төсөлд тусгасан. Гэхдээ 36 сарын тэтгэмжийн хэмжээ жил ирэх тусам өсөж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд 70 тэрбум төгрөгболж байсан байна. Цэргийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа дунджаар 25-30 сая төгрөгийн тэтгэмж авдаг. Энэ онд Хил хамгаалах салбарын 98 хүн тэтгэвэрт гарч 36 сарын тэтгэмж авахаа саналаа ирүүлсэн болохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг цэгцлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих гэж үзлээ.Өөрөөрхэлбэл цэргийн албан хаагчдын тэтгэмжийг өмнөх шиг олгох хэрэгтэй гэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15759
0 эможи
keyboard_arrow_up