Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ
2015 оны 1 сарын 13
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн тэмдэглэлт энэ өдөр /2015.01.13/ Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ морин цагт болж өнгөрлөө.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсний дараа Төрийн түүхийн музейг үзэж сонирхлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15676
0 эможи