Б.Чимидийн нэрэмжит шагналыг Д.Лүндээжанцанд гардууллаа
2015 оны 1 сарын 13
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд гардуулан өгчээ. УИХ-ын дарга З.Энхболд Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагналыг түүнд гардууллаа. Гавьяат хуульч Б.Чимид агсны нэрэмжит шагналыг парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнтэй томоохон бүтээлийг дэмжихэд, мөн энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачдад олгож эхэлж байгаа юм. Энэхүү шагналын анхны эзэн нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15670
0 эможи