З.Энхболд: Хуралдаа сууж, хариуцлагаа эхлүүлье
2015 оны 1 сарын 10
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг асуудлыг өнөөдөр мөн үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Учир нь өнөөдөр нэгдүгээр сарын 2-ны өдрийг нөхөж ажиллаж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг завсарлуулахын өмнө гишүүдийг хуралдаа цагтаа ирэхийг анхааруулсан. Тэрээр мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлагатай байх тухай ярилаа. Иймд УИХ-ын гишүүд хуралдаа цагтаа ирж, хариуцлагаа эхлүүлэх ёстой. Би чуулганы танхимыг камержуулна. Хэн хуралдаа сууж байна, хэн нь суухгүй байгааг ард түмэн хараг” гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15472
0 эможи