Өргөн барьсан хуулийн төслийг улс төржүүлэхгүй байхыг хүслээ

2014 оны 4 сарын 15

Өнөөдөр  Монголын хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбооны гишүүдийн төлөөлөл хамтран “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

 Тэд ийнхүү өмгөөлөгчдөө төлөөлөн хэвлэлийн хурал хийх болсон нь өргөн баригдаж буй хуулийн төслүүдийг улс төрийн намын зарим гишүүдээс хэт улс төржүүлж, эсэргүүцэж буй хандлага байгаатай холбоотой юм байна. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал сөхөгдсөнтэй холбогдуулан хууль зүйн салбарын шинэчлэлийг зогсоох, энэ салбарт ажиллаж байгаа хуульчдын хүсэн хүлээж хуулиудыг битгий зогсоогоосой  гэж хэлэхийг хүссэн ажээ.  

Өмгөөлөгч Ц.Баасандорж:

“Ерөнхийлөгчийн өргөн бариад буй хуулиуд бол нийгмийн хүлээлт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өмнө буюу одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хууль л гэхэд шоронжуулахад чухал нөлөө үзүүлсэн. Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаанд прокурор, хэрэг бүртгэгчид л буруутгах нотлох баримт цуглуулж, өмгөөлөгчийн оролцоог хангалттай олгоогүй. Үүнээс болж шүүх хуралд зөвхөн буруутгах үндэслэл баримт бүхий хавтаст хэргийг уншсан шүүгчид орж ирдэг. Эрүүгийн төлөөлөгчид эрүүдэн шүүж хэрэгт тулгадаг. Шинэчлэлийн хүрээнд энэ бүх зүйлийг үгүй болгож хүн хийсэн хэрэгтээ тохирсон ял эдлэдэг, хохирогч нь хохирогч хэвээрээ үлддэггүй болох давуу талтай. Түүнчлэн шинээр боловсруулагдсан хуульд авлига өгсөн авсан ялгаагүй хэрэгтэн болдгыг өөрчилж, авлига өгснөө илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлага оногдуулдгыг болиулах зохицуулалт ч бий. Ингэснээр илэрдэггүй авлигын хэргүүд ч илрэх үндэс нь болно” гэсэн байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр:  

“Шинэ хуулийн төслүүд бол хүний эрхийг дээдэлсэн суурь зарчмаа баримталсан. Энэ хуулиуд батлагдвал хүний эрхийг хангах, өмгөөлөгчийн оролцоо нэмэгдэх, шударга ёс тогтооход шүүгчийн үүрэг нэмэгдэх болно” гэв. Эдгээр өмгөөлөгчид одоо буй хуулийн орчин нь хүний суурь эрхэнд халтай, хүний эрхийг хамгаалан өмгөөлөл хийхэд бэрхшээл ихтэй талаараа онцлоод шинээр өргөн баригдаж буй хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан хуулийн төслүүдийг улс төржүүлэлгүй дэмжих шаардлагатай байгаа тухай мөн энэ үеэр ярьж байлаа.



 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1540
0 эможи
keyboard_arrow_up