Гадаад хэргийн сайд ИБУИНВУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

2015 оны 1 сарын 08

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ИБУИНВУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Стюартыг 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр Элчин сайд Стюарт Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Ф.Хаммондоос Л. Пүрэвсүрэнд Гадаад хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэн ирүүлсэн мэндчилгээг гардууллаа. Сайд Л.Пүрэвсүрэн Их эвслийн Засгийн газрын зорилт, Гадаад хэргийн яамны шинэ бүтцийн талаар мэдээлэл өгсөний дээр цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Мөн Элчин сайд Стюарт Их Британийн компаниудаас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15317
0 эможи
keyboard_arrow_up