ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг томилов

2015 оны 1 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШӨХТГ-ын даргыг томиллоо. Учир нь тус газрын даргаар ажиллаж байсан О.Магнай өнгөрсөн сарын эхээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс Засгийн газар хуралдаж, МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар томилсон юм. Т.Аюурсайхан 2012 оноос МАН-ын Шинэчлэлийн хороог тэргүүлж байгаа юм.

Т.Аюурсайхан 

1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

Ам бүл 5. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засгийн ухааны доктор.
Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй.

Боловсрол:
1983-1993 Нийслэлийн 23 дугаар дунд сургууль.

1994-1999 Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн.

2004- Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

2004-2006 Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.

Ажлын туршлага:
2000-2005 Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал

2006 Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх

2006-2009 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах

2008-2012 Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

2012- Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Намын ажлын туршлага:
2009-2012 Монгол Ардын Намын УЗ-ийн ХЭГ-т улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2008 Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн

2009 Нийслэлийн МАН-ын 95-р үүрийн дарга, тэргүүлэгч

2009 Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны гишүүн

2010 МАН-ын Бага хурлын гишүүн

2012 оноос МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15286
0 эможи
keyboard_arrow_up