Зам тээврийн сайд Н.Төмөрхүү Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа

2015 оны 1 сарын 07

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд олон ололт амжилтууд байсан төдийгүй хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа улам өргөжин хөгжиж байгаа талаар онцлон ярилцсан юм. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг байгуулсныг онцлон тэмдэглэж, цаашид бодитойгоор хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахаа талууд илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын дэд бүтцийн томоохон салбарууд болох төмөр зам, автозамын бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцсон бөгөөд хоёр орны хооронд хийгдсэн эдгээр ололт амжилтуудыг бататгаж, тээврийн салбарт нягт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагааг бүх чиглэлээр, өргөн хүрээнд хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шаолун нар уулзалтынхаа үеэр хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15277
0 эможи
keyboard_arrow_up