Агаарын бохирдлын дэд хорооныхон бүрдлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2-3 хэлэлцүүлэг хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд сайд нар орох нь хурлын ирц бүрдэхгүй шалтгааныг бий болгодог. Үүгээрээсул талтай” гэдгийг хэллээ. Харин С.Дэмбэрэл гишүүний хувьд агаарын бохирдол гэж ярихаас гадна хөрс, усны бохирдлыг мөн ярих зайлшгүй шаардлага бий болоод байна гэсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Я.Содбаатар, С.Оюун нарыг оруулахыг дэмжлээ.