Ерөнхий прокурорт П.Цагаан томилогдох бололтой

2015 оны 1 сарын 07

Хууль зүйн сайдаар оны өмнөхөн томилогдсон Д.Дорлигжавын оронд хэн томилогдох нь тодорхойгүй байгаа. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорт гурван хүний нэр яригдаж байгаа гэх шум байна. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан.

Өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Д.Дорлигжав ажиллаж байгаад Улсын ерөнхий прокурор болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс П.Цагаан ерөнхий прокурор болж ч магадгүй юм. Мөн түүнээс гадна УЕПГ-ын орлогч Г.Эрдэнэбат, Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын нэр яригдаж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15223
0 эможи
keyboard_arrow_up