“Монголын нэг өдөр-2014“ цуглаан өнөөдөр үргэлжилнэ

2014 оны 4 сарын 15

УИХ-ын гишүүн Г.Уянга Чингисийн талбайд сандалтай суулт зохион байгуулж байгаа билээ. Тус цуглаан өнөөдөр үргэлжилж байгаа юм. “Монголын нэг өдөр-2014” нэр дор зохиогдож байгаа тус цуглаанд өчигдөр ахмад голдуу хүмүүс ирсэн байсан юм. Энэхүү цуглаанаа Г.Уянга гишүүн "Эрх баригчдад амьдрал таниулах ардын цуглаан" хэмээн нэрлээд байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдэд цуглаанд идэвхитэй оролцохыг уриалж албан бичиг явуулжээ. "Архитай, архичинтай тэмцмээр байна", "Малгүй болсон Монголын иргэд энэ орны иргэн мөн үү", "Соёлын сайд СӨХ-ны соёлгүй байрны зовлонг мэдэх үү", "Олон намын систем олон шашны урсгал газар авч байна. Их хурал дахь намуудыг тараая" гэсэн уриа лоозон барьсан иргэд өчигдөр сандалтай жагсаалд оролцсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1511
0 эможи
keyboard_arrow_up