Дэд дарга, зөвлөхүүдийг цомхотгов

2015 оны 1 сарын 05

Шинэ оны ажлын албан ёсны өдөр буюу өнөөдрөөс дэд дарга нар, зөвлөхүүд ажилгүй болж байна. Энэ оны төсвийн тухай хуульд хотын даргаас эхлээд агентлаг, аймаг, сумын дарга нарын орлогч, орон тооны бус зөвлөхүүдийг цомхотгохоор заасан юм. Нийт 345 хүн цомхотгож, урсгал зардлыг 2,960,4 сая төгрөгөөр бууруулахаар хуульчилсан байна. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байхгүй юм. Мөн агентлагийн дарга нэг дэд, эсвэл орлогч даргатай, орон тооны зөвлөхгүй байхаар заажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14997
0 эможи
keyboard_arrow_up