Гадаад хэргийн сайдад БНХАУ-ын гадаад хэргийн туслах сайд бараалхав

2014 оны 12 сарын 25

Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний Стратегийн яриа хэлэлцээний анхдугаар уулзалтад оролцож буй БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао өнөөдөр буюу 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдал, өндөр, дээд түвшинд тохиролцсон хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын хэрэгжилтийн явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14625
0 эможи
keyboard_arrow_up