Гадаад хэргийн сайд АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 25

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмпбэллийг 2014 оны 12 дугаар сарын 23-нд өөрийнх нь хүсэлтээр ГХЯ-нд хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хөгжил, цаашдын зорилтын талаар ярилцав. Элчин сайд П.Кэмпбэлл уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргээд АНУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн сар гаруйн хугацаанд болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг онцлон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Сайд Л.Пүрэвсүрэн Их эвслийн Засгийн газрын зорилт, ГХЯ-ны шинэ бүтцийн талаар мэдээлэл хийхийн сацуу хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэн ярилцав. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорац Монгол Улсыг Мянганы сорилтын сангийн тусламжид 2 дахь удаа хамруулахаар шийдвэрлэсэнд талархал илэрхийлээд шаардлагатай судалгаа, хэлэлцээ хийн холбогдох гэрээ байгуулах эрх бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд байгуулан айлын талын багийг хүлээн авахад бэлэн болно гэдгийг мэдэгдэв. Талууд хоёр улсын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн ээлжит хуралдааныг тус тус ирэх оны эхний улиралд багтаан хийхээр ярилцаж, хугацааг жич тохирохоор тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14622
0 эможи
keyboard_arrow_up