О.Магнай байр сууриа илэрхийлж, уулзалт хийнэ
ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа.Түүний ажлаа өгөх гол шалтгаан ньЗасгийн газар ямар ч сөрөг хүчингүй байгаа. Мөнзарим нам дэд сайдын албан тушаал оруулж ирнэ гэдэг нь хуйвалдаан дэд цэгтээ хүрч байгаагийн илрэл учир ийм Засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүй гэдэгтэй холбоотой. Түүнчлэнөөр нэг шалтгаан нь тэрээр Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллах боломж О.Магнайгийн хувьд байхгүй гэсэн. Энэ хоёр шалтгаанаар тэрээр ШӨХТГ-ын даргын албан тушаалаа өгч байгаа юм. Уг асуудлаар тэрээр дахин байр сууриа илэрхийлж, өнөөдөр “Өдрийн сонины” асуух эрхийн танхимд редакцийн уулзалт хийх юм байна.
О.Магнайгийн тухайд хоёр жил 4 сарын хугацаанд энэ байгууллагыг удирдсан. Энэ хугацаандаа нийт 6000 гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүрэн шийдвэрлэсэн гэдгээ хэлсэн. ШӨХТГ нийт 1100 хяналт шалгалтыг хийсэн байдаг. Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгаа, СӨХ-ноос татвар авдаг дээд зөвлөлийг татан буулгах, орон сууцны метр.кв-ын зөрүүг арилгах, нефть импортлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх гээд олон ажлыг өрнүүлсэн.Түүний авсан арга хэмжээ иргэдэд сэтгэлийн хүрсэн нь ч бий. Мөншүүмжлүүлэх ажил ч байсан. Харин тэрээр Засгийн газартай хамтарч чадахгүйгээ мэдэгдээд явлаа.