Б.Гарамгайбаатар АН-ын бүлгийн даргад нэр дэвшив
2014 оны 12 сарын 23
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг бүлгийн даргад нэр дэвшүүлжээ. Тус бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болсонтой холбогдуулан шинэ даргыг сонгож буй юм. Б.Гарамгайбаатарыг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд одоо АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах аж. Одоогоор Гүйцэтгэх зөвлөлийн хурлын товыг тогтоогоогүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14517
0 эможи