Ц.Оюунгэрэл гишүүн СТА болжээ

2014 оны 12 сарын 23

Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн дагуу өмнө нь байсан ССАЖЯ татан буугдсан. Тус яамныхан татан буугдах нь тодорхой болсноосоо хойш бужигнаж эхэлжээ. Гэхдээ энэ нь өвөрмөц бужигнаан. Татан буугдах болсноосоо хойш тус яамны удирдлагууд “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгийг баруун солгойгүй тараасан байна.

Энэ тэр дарга, гишүүдэд “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг өгч тал засах нь хэрээс хэтэрч, сүүлдээ экс сайдыгаа ичээхэд хүргэжээ. Юу болсныг тодруулбал татан буугдсан ССАЖЯ-ныхан саяхан хуучин аппаратаараа шинэ жилээ тэмдэглэжээ. Гэтэл тэр шинэ жилийн цэнгүүн дээр ССАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.

Гэтэл уг цол, тэмдэгний үнэмлэх Ц.Оюунгэрэл гишүүний өөрийнх нь гарын үсэгтэй байсан гэнэ. Гэнэт ийнхүү өөрөө өөрийгөө шагнаж, СТА болсондоо Ц.Оюунгэрэл гишүүн ч цочирдож, бас ичсэн байна. Хэтийдсэн бялдуучлал гэж энийг хэлэх биз. Нөгөө төлөөр татан буугдсан ССАЖЯ-ныхан буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг аашилж байгаагийн нэг жишээ энэ боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14503
0 эможи
keyboard_arrow_up