БШУЯ-ны сайд Л.Гантөмөр "Оны залуу" боллоо
2014 оны 12 сарын 19
Оны шилдэг залууг шалгаруулдаг "Next stop" ёслол өчигдөр боллоо. 22 дахь удаагийн "Next stop" ёслолын шалгаруулалтад нийгэм улс төрийн салбарын 49, эдийн засаг бизнесийн салбарын 39 залуу манлайлагч нэр дэвшин өрсөлдсөн. Олон нийтийн санал дээр үндэслэн “Залуу удирдагч” сангийн гишүүд, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын багийнхан болон өмнөх жилүүдэд шалгарч байсан шилдгүүдийн саналаар шалгаруулалтын дүнг гаргасан. Энэ оны нийгэм, улс төрийн оны залуугаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шалгарч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд шагналыг нь гардуулав. Мөн эдийн засаг, бизнесийн салбарын оны залуугаар “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодорсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14289
0 эможи