Дэд сайдууд тодорч эхэллээ

2014 оны 12 сарын 17

Засгийн газрыг төвхнүүлэх ажил үргэлжилж байна. УИХ-аас Шийдлийн Засгийн газрыг 19 сайд 15 яамтай байхаар бүтэц, бүрэлдэхүүнийг нь баталж, сайд нарыг томилсон бол өнөөдөртөө багтааж дэд сайд нарыг сонгохоор АН Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа, МАН Удирдах зөвлөлийн хурлаа тус бүр зарлаад байна. Дөнгөж сая МАН дэд сайдуудынхаа нэрсийг тодрууллаа.УИХ-д суудалтай намууд зөвшилцсөнөөр Ардчилсан нам дөрвөн дэд сайдаа, МАН долоон дэд сайд, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гурван дэд сайд, ИЗНН нэг дэд сайдыг тус бүр нэр дэвшүүлэх ёстой байгаа билээ. Одоогийн байдлаар МАХН Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд асан Б.Тулгыг, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг хэвээр үлдээхээр болж, шийдвэрээ гаргаад байна.

Харин Хөдөлмөрийн дэд сайдад МҮАН хүнээ нэр дэвшүүлэх юм. ИЗНН-ын хувьд Ц.Хүрэлсүхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдад дэвшүүлжээ.

Намууд дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулсны дараа Засгийн газар хуралдаж, тэднийг яам бүрт нь томилох юм.

ОДООГООР НЭРС НЬ ТОДРООД БУЙ ДЭД САЙДУУД БОЛОН НАМУУДЫН ХУВААРИЛАЛТ:

АН

1. Сангийн дэд сайд С.Пүрэв

2. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр

                3. Барилга хот байгуулалтын дэд сайд?

4. Зам тээврийн дэд сайд?

МАН

1. Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/

2. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/ Т.Аюурсайхан /МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга/ Н.Цэрэнбат /UFC группийн гүйцэтгэх захирал/ нар тус тус яригдаж байна. Эдгээр гурван хүн ХХАА-н дэд сайдад нэр дэвшин, санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргана.

3. Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/

4. Эрчим хүчний дэд сайд?

5. Эрүүл мэндийн дэд сайд Атармаа

6. Гадаад хэргийн дэд сайд н.Оюундарь /“Blue Mon” тоуэрын эзэн/

7. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан/  

-МҮАН-ын Шударга ёс эвсэл

1. Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл

2. БСШУ-ны дэд сайд Б.Тулга

3. Хөдөлмөрийн дэд сайд? /МҮАН-аас нэр дэвшүүлнэ/

ИЗНН

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14141
0 эможи
keyboard_arrow_up