Д.Оюунхорол сайд тогтвортой санхүүжилтыг хэрэгжүүлэх санамж бичиг үзэглэв

2014 оны 12 сарын 17

Монголын банкны холбоо­ноос санаачлан БОНХАЖЯ, Монголбанк, Олон улсын сан­хүү­гийн корпораци болон Нидер­ландын Хөгжлийн банктай хамт­ран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хам­тын зүтгэлээр зөв хөгжлийг бү­тээ­хүй” сэдвийн дор өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Байгаль орчин аялал жуулч­ла­лын сайд Д.Оюунхорол, Монгол банкны тэргүүн дэд Ерөн­хий­лөгч Б.Жавхлан, Нийс­лэ­лийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч дарга С.Очирбат, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд нар тогтвортой санхүүжилтын зармыг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн гэрчээр НИТХ-ын дарга Д.Баттулга, ОУСК-ын Зүүн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Вивиек Патак, Нидерландын хөгжлийн банкны санхүүгийн байгууллагууд ха­риуц­сан захирал Жаап Рейнкинг нар оролцлоо. 

Дээрх санамж бич­гийг байгуулснаар байгаль ор­чинд ээлтэй, хүн ардад өгөөж­тэй санхүүжилтийн механизмыг олон улсын санхүүгийн бай­гуул­лагуудын дэмжлэгтэйгээр Монголын банкууд хэрэгжүүлэх бөгөөд үүнийг Засгийн газар, БОНХАЖЯ, нийслэл, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд  дэм­жиж ажиллахаар болж байгаа аж. Энэ үеэр зарим албаны хү­мүүсийн сэтгэгдлийг сонслоо.   
 

Д.Оюунхорол: Тогтвортой хөгжлийг тогтвортой санхүүжилтээр бүтээх санаачилга гаргасанд баяртай байна


/Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд/
-Тогтвортой хөгжлийг тогт­вортой санхүүжилтээр бү­тээ­хэд сэтгэл гарган найман зарчим,  санаачилга гарган ажилласан Монголын банкны холбооны хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Аливаа улс орон ирээдүйнхээ хөгжлийн нөөцийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулалт, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх хүлэмжийн хийн ялгаруулалт багатай эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход чиглүүлэх болсон. 

Монгол улс Байгалийн арвин баялаг нөөцтэйгөөс гадна өргөжин тэлж буй эдийн засаг, зах зээл бүхий бүс нутагт оршдог давуу талаа ашиглан өндөр өсөлтийг бий болгож болох бөгөөд энэхүү эдийн засгийн өсөлт нь  тогтвортой ирээдүйг бүтээн байгуулах  хөгжлийн загвар, нийгмийн соёл хэвшил болох нь эдийн засгийн асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгож буй Засгийн газрын хувьд чухал зорилтын нэг байх болно. 

Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг үндэсний банкууд санхүүжүүлж байгаа тоон үзүүлэлтээс харахад манай улсын эдийн засгийн судас болсон банкны салбар нь байгаль орчин нийгмийн хариуцлагаа ухамсарлаж зөвхөн ашиг олоход чиглэх бус байгаль орчин нийгмийн асуудлыг харгалзан үзсэн санхүүгийн шинэ тогтолцоог санал болгож байна. 

Ногоон хөгжлийн бодлогоо баталсан манай улсын хувьд ихээхэн хувь нэмэр болно гэж үзэж байна. Ялангуяа агаар ус хөрсний бохирдолгүй болон нүүрсхүчлийн хийг бууруулсан  дэвшилтэт технологи байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд банкны зүгээс дэмжлэг үзүүлдэг болсон нь Монгол Улсын ногоон хөгжлийн нэг чухал зорилт байх болно гэж бодож байна. Гадны салбарынхан 2013 оны тавдугаар сард Монгол Улсын тогтвортой хөгжлийн анхны форумыг зохион байгуулж өөрсдийн санаачилгаар нийт арилжааны банкууд, Монголбанк болон манай яамны төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан  өөрийн орны нөхцөл байдалд гадаад дотоодын тэргүүн туршлагыг судлах зэр­гээр  бүтэн нэг жил хагас идэвх­тэй ажилласаны үр  дүнд өнөөдөр баримт бичгээ боловсруулан дуусгаад танилцуулж байгааг дуулгахад таатай байна. 

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх эхлэх нэн хариуцлагатай үе шат ирээд байгааг онцлохын зэрэгцээ харилцан уялдаатай хамтарч ажиллах шаардлагаар өнөөдөр уг санамж бичгийг үзэглэж байгаа гэж ойлгож байгаа. Бидний идэвхитэй хамтын ажиллагаа нь Монгол Улсын ногоон хөгжилд хүрэх үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна. 
 

М.Болд: Банкны үйлчилгээ байгаль орчинд ээлтэй, иргэдэд ашиг тустай үйлчилгээ байх ёстой


/Монголын банкны холбооны Ерөнхийлөгч/

-Монгол Улсын банкууд төр засгийн байгууллага, олон улсын засаг захиргааны бай­гуул­ла­гууд­тай нийлээд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тогтвортой хөгж­лийн санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад хэрэгжүүлэх ажилдаа орох гэж байна. Тогтвортой хөгжлийн зарчим нь банкны үйлчилгээ юун түрүүнд байгаль орчинд ээлтэй, хүн арддаа ашиг тустай үйлчилгээ байх ёстой. 

Зээл төслийн санхүүжилтыг хийхдээ байгаль орчны үнэлгээг түрүүлэн хийж, ард олонд хүртээмжтэй, ашиг тустай санхүүгийн үйлчилгээ байхыг эрмэлзэж, зээлийн шийдвэрийг гаргах ийм зарчимд шилжих гэж байна. Энэ удаагийн үйл явц нэг удаагийн кампанит ажил биш. Урт хугацаанд үе шаттайгаар явагдах ажил байгаа. Юуны түрүүнд ард иргэддээ банкны харилцагчиддаа мэдлэг боловсрол олгох ухуулан таниулах, зөвлөх замаар эхэлнэ. 

Дараагийн ээлжид байгаль орчин, хүн ардад ашиг тусаа өгөх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагуудыг үе шаттайгаар тавьж эхэлнэ. Нөгөөтэйгүүр байгаль орчинд хор хохирол учруулах төсөл байвал хэрэгжүүлэхээс татгалзах хүртэлх арга хэмжээг авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Зөвхөн банкны байгууллагууд хэрэгжүүлэхгүй. Засгийн газар төр засгийн хууль тогтоомжийн хүрээнд эл ажил явагдах юм. Төв орон нутгийн засаг захиргаа удирдлагын оролцоотой. Хамгийн чухал нь ард иргэдийн, санхүүгийн байгууллагуудын, харилцагчдын идэвхтэй оролцоотойгоор энэ ажил амжилттай хэрэгжинэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14109
0 эможи
keyboard_arrow_up