Зам, тээврийн сайд УБТЗ-ын талаар ярилцлаа

2014 оны 12 сарын 12

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Төмөр замын салбарын хамтын  ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд УБТЗ-ын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх,  цаашид  үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг мөрдлөг болгож  ажиллахаа илэрхийлжээ.  

Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай”  2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 357 дугаар тогтоолын талаар санал солилцлоо. Энэ үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү  “Монгол Улсын Засгийн газрын энэхүү шийдвэрээр   Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороог томилсон байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны  хэлэлцээр ёсоор хамтарсан үйлдвэрийн Монголын талын хувьцаа эзэмшигч нь Монгол улсын Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллага байхаар тогтжээ.  Хувьцаа эзэмшигчийг солих асуудлыг талууд дипломат шугамаар харилцан тохиролцож,  Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх, хэлэлцээрт өөрчлөлт орох хүртэл хуучин хэвээр хамтран ажиллах нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ эрх зүйн зарчимд нийцнэ” гэв.

Мөн Монголын тал  хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг хэлбэрэлтгүй мөрдөж  ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13857
0 эможи
keyboard_arrow_up