Байнгын хороодын хурал хойшиллоо
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдах хуваарьтай. Төсвийн, Хуульзүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороод хуралдаж, Зөвшөөрлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч гишүүдийн ирц хүрэлцээгүйн улмаас байнгын хороодын хуралдаан хойшилжээ. Шинэ Засгийг товхинуулан, сайд нарыг томилох хуралдаан хоёр дараалан 00,50 цаг хүртэл үргэлжилсэн. Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудлыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уртасгасан цагаар хуралдан, 00.50 цагт өндөрлүүлсэн байна. Тиймээс өнөөдөр гишүүдийн зарим нь байнгын хорооны хуралдаандаа гишүүд хойрго хандаж байгаа бололтой.