Л.Гүндалай: АН-аас гарвал нам байгуулж, 2016 оны сонгуульд өрсөлдөнө

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын журмын нөхдөдөө гомдож явдаг бололтой. 2000 онд АН навс ялагдаж УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацралтаас өөр суудал авчирсангишүүнгүй байхад Л.Гүндалай тус намд элсч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байснаа дурслаа.
Харамсалтай нь, АН-ынхан одоо түүний тусыг мартаад зогсохгүй “Хүүхдийн мөнгө” санаачилж, 2004 оны сонгуульд МАН-тай ойролцоо суудал авахад нөлөөлсөнийг нь дурсдаггүй ажээ. Л.Гүндалай 2000 онд хожуу АН-д орсон учраас аль нэгэн фракцад харъяалагддагүй бөгөөд түүнийхээ горыг амсч албан тушаалгүй хоцордог байна. АН-аас өрхө тусгаарлаж Ард түмний нам байгуулж, М.Энхболдын Засгийн газарт багтаж, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Гэвч Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа тендерийн “хэрэг”-т холбогдож, шалгагдахдаа тулсан учраас Ард түмний намаа орхиж, төрхөмдөө буцсан түүхтэй. Төрөлх Хөвсгөл аймгаасаа УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон эл эрхэм 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарлалаа. Хөвсгөл аймагтаа биш Улаанбаатар эсвэл Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотод ч нэр дэвшиж магадгүй. УИХ-ын гишүүн Д.Арвин АН хөөвөл дуртайяа явна“ гэснээсээ болж, ороогдож хаширсан бол Л.Гүндалайд айх шалтгаан байхгүй бололтой. Тэрээр, “АН-аас гарвал МАН-д орох уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “ АН-аас гарч МАН орсноос шинэ нам байгуулж, УИХ-д өрсөлдөх нь хамаагүй илүү” гэвээ. Түүний байгуулсан Ард түмний намыг хэдэн хүн авсан бөгөөд эрхэм гишүүн асан холбоо бараг л тасарчээ.









