Данийн Вант Улсын Фолькетингетийн Тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2014 оны 12 сарын 08

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Данийн Вант Улсад ажиллаж байна. Тус улсад ажиллах үеэр Данийн Вант Улсын Парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт бараалхав.

Мөн тус улсын хууль тогтоох дээд байгууллага Фолькетингетийн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Гарстен У.Ларсентай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Данийн Вант Улсын Фолькетингетийн Тамгын газар хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав.

Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хууль, эрх зүйн баримт бичиг болон холбогдох мэдээлллийг харилцан солилцох, парламентын судалгааны төвүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, судалгааны материал, зааварчилгаа болон хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдох бусад мэдээллийг харилцан солилцох, Тамгын газруудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай харилцан танилцах, туршлага судлах зэргээр хамтран ажиллахаар боллоо.

Данийн Вант Улсын Фолькетингет нийт 179 гишүүнтэй. Монгол Улсын Их Хурал, Данийн Вант Улсын Фолькетингийн хоорондын хамтын ажиллагаа өндөр түвшний харилцан айлчлал болон хоёр парламентын Тамгын газруудын хүрээнд амжилттай хөгжиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13391
0 эможи
keyboard_arrow_up