МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
2014 оны 12 сарын 05

Удтал зөвшилцсөний эцэст МАН-ынхан энэ "Шийдэл"-ийн Засгийн газарт зургаан сайдын орон тоо авахаар тохиролцсон. Тус намынхан өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулж сайд нарынхаа нэрсийг эцэслэн тогтохоор товлосон байлаа. Бүлгийн дарга С.Бямбацогтоос тэргүүтэй МАН-аас “илгээгдэх” сайд нарыг тодруулахаар товлосон Удирдах зөвлөлийн хурал сая тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Энэ нь авах яам, томилох сайд нарын нэртэй холбоотой бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









13291
0 эможи