ОНЦЛОХ ЖИРГЭЭ: Х.Тэмүүжин Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нараас албан тушаал гуйхгүй

2014 оны 12 сарын 04

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин ойрын хэдэн өдөр твиттерийн жиргээгээр ноцтой мэдээллүүдээр жиргэж олны анхаарлыг татдаг болов. Үүний нэг нь  өчигдөр хоёр сая долларын авилгалын хэргийг твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгосон бол өнөөдөр Ч.Сайханбилэг болон Р.Амаржаргал нар руу эсрэг  мэдэгдлийг хийж байна.

 

Тодруулбал,  "Би Р.Амаржаргалаас ч тэр. Ч.Сайханбилэгээс ч тэр сайдын суудал гуйгаагүй. Хуулийн салбарын шинэтгэлийг ахиулдаггүй" гэж жиргэжээ. Үүнийг харсан хэсэг хүмүүс түүнийг сайдын суудалдаа үлдэхийн тулд янз бүрийн аргыг сүвэгчилж байна хэмээн ярьж байгаа бол нөгөө хэсэг хүмүүс үнэнээ хэлж байна гэжээ. Ямартай ч тэрбээр энэ жиргээгээрээ Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал хоёрыг эсрэг гарахад бэлдсэн бололтой.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13209
0 эможи
keyboard_arrow_up