Ч.Батбаатар: Нотариатчид шимтгэл авахаа больсон
Албан бичиг бүрдүүлэх үед наториатаар батлуулах шаардлага зайлшгүй гардаг. Нотариатчдын үйлчилгээний үнэлэмжээс шалтгаалан шимтгэл нь харилцан адилгүй байдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчжээ. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.
-Нотариатчдын үйлчилгээ хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн гэж та бүхэн үзжээ. Энэ талаар тодруулаач?
-Нотариатдчын танхимд хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсний нэг нь нотариатч хүн хуулиараа тамгаа өөрөө дарж гарын үсэг зурах ёстой.
Гэтэл туслахаараа дамжуулж энэ үйлчилгээг иргэдэд хүргэдэг байсан. Энэ бол нотариатч өөрөө эрхээ түдгэлзүүлэх гол үндэслэл. Шалгалтаар дөрвөн нотариатч ийм зөрчилтэй байсныг Нотариатчдын танхимд уламжилж хариуцлага тооцуулсан.
Нотариатаар баталсынхаа төлөө ийм хувь авч байвал иргэд ШӨХТГ-т хандаж болно.
-Иргэдийн эд, хөрөгийг үнэлэх, өвлөх гэрчилгээ шилжүүлэх шимтгэл нь харилцан адилгүй байдаг. Энэ нь хууль ёсных уу?
-Өвлөх гэрчилгээ шилжүүлэх гэдэг нь гэр бүлийн хоёр хүний нэг нь талийгаач болсон тохиолдолд нөгөө хүн нь гэрчилгээг шилжүүлж авдаг. Тухайн нотариатч гэрчилгээг шилжүүлэхдээ үйлчилгээний хөлс гээд нэг хувийн шимтгэл авдаг байсан.
Хороололд хоёр өрөө байр шилжүүлэхээр болсон гэж үзвэл зах зээлийн ханшаар 80 сая төгрөг болно. Үүнээс нэг хувийн татвар гээд 800 мянган төгрөг авдаг. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчдөг учир болиулсан. Нотариатаар баталсынхаа төлөө ийм хувь авч байвал иргэд ШӨХТГ-т хандаж болно.