УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын санаачлан байгуулсан “Хөгжлийн хөтөч” клубээс хөгжлийн эдийн засаг, философи, улс төрийн талаар орчин үеийн нэрт онолчид, судлаачдын номыг орчуулж, захиалж бичүүлэн олон нийтэд түгээх ажлыг хийж байна. Энэхүү цувралын анхных нь “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” ном юм. Харин удаах номууд болох “Нордик загвар”, “Улс орнуудын өрсөлдөөн” номууд ийнхүү олны хүртээл болж байна.
Та бүхэн энэхүү номыг уншсанаар янз бүрийн бүс нутгийн 10 орны эдийн засаг, хөгжлийн стратеги, засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүнг харьцуулан харж, заримдаа жишээ авах хэмжээний сайн талуудаг олж харж болно. Энэхүү номын гол санаа бол дээр дурдсан бүх асуудлыг шийдвэрлэхэд сайн Засгийн газар онцгой ач холбогдолтойг дурджээ.