Засгийн газрын шинэ сайд нар тодорч эхэллээ
Өнөөдөртөө багтаж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын шинэ бүцтийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Шинэ бүтцээр Засгийн газар 14 яамтай 17 гишүүнтэй байхаар болсон гэж эх сурвалж мэдээллэж байна. Өчигдөр МАХН- Засгийн газарт орохгүй гэж мэдэгдэж байсан бол үүнээсээ буцаж байгаа бололтой. Тэд засагтаа үлдэхээр бол Засагт тэргүүн шадар сайдын орон тоо нэмэгдэж 18 болж магадгүй гэнэ. Мөн МАН-д хуваарилагдаад байгаа 7 яамнаас нэг нь хасагдаж 6 яамыг хариуцуулах бололтой. Шинэ танхимд АН-8, МАН-6-7 яам, МҮАН-1, ИЗН-1 хуваарилагдаж байгаа бол МАХН засагт орвол 2 яамтай болох гэнэ. Харин шинэ Засгийн газарт МАН, АН болон бусад намуудаас дараах хүмүүс сайдаар томилогдохоор тохироо хийгдсэн байна.
С.Бямбацогт - Монгол Улсын тэргүүн шадар сайд
Ц.Шаравдорж - Монгол Улсын шадар сайд /МАХН засагт орсон тохиолдолд/
Д.Эрдэнэбат- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд
Я.Содбаатар-Сангийн сайд
У.Хүрэлсүх-Эдийн засгийн хөгжлийн сайд
Д.Дорлигжав-Хууль зүйн сайд
Д.Цогтбаатар- Боловсролын сайд
Д.Оюунхорол-Нийгмийн хамгааллын сайд
С.Эрдэнэ- Хөдөлмөрийн сайд
Л.Пүрэвсүрэн- Гадаад харилцааны сайд
Л.Жамбалжав –Эрүүл мэндийн сайд /МАХН засагт орсон тохиолдолд/
Ц.Оюундарь- Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын сайд
С.Оюун-Байгаль орчны сайд
Х.Баттулга- Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд
Л.Түвдэндорж- Батлан хамгаалахын сайд
М.Энхсайхан- Уул уурхай, эрчим хүчний сайд
Ц.Сандуй- Барилга хот байгуулалтын сайдa









