Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Туркт айлчлав

2014 оны 12 сарын 02

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, проф. Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцав.

БНТУ-ын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар уулзалт хийж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийв.

Мөн шүүхийн зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шүүхийн шинэчлэлийн талаарх туршлага судлах тухай ярилцав.

Манай улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Туркийн Хууль зүйн академид зочилж, хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Уг баримт бичигт жил бүр Монголын 40-өөс доошгүй шүүгчдийг Туркийн Хууль зүйн академийн сургалтанд хамруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох, техникийн туслалцаа үзүүлэх талаар тусгажээ.

Уулзалт ярилцлагад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг нар оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13038
0 эможи
keyboard_arrow_up