Б.Чимидийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2014 оны 11 сарын 28

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит “Үндсэн хуульт ёсны төлөвшил, хөгжлийн хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2014.11.28/ боллоо.

“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, энэхүү арга хэмжээний зорилго нь Гавьяат хуульч Б.Чимидийн үзэл баримтлал, бүтээл туурвилыг олон нийтэд таниулахаас гадна Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар хөндөгдөж байгаа энэ үед уг асуудлаар мэргэжлийн хуульчдын байр суурийг тодорхойлоход оршиж байгаа хэмээсэн.

Мөн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлэв.

Дараа нь хууль зүйн салбарын мэргэжилтнүүд, мөн ХБНГУ-ын доктор Ю.Харбих, Японы судлаач Накамура Масаки, БНСУ-ын доктор, профессор Кан Гү Чол зэрэг эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл тавьсан гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12915
0 эможи
keyboard_arrow_up