П.Цагаан “ЕВРОАЗИЙН ДОЛОО ХОНОГ” олон улсын хуралд оролцов

2014 оны 11 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Парис хотноо төвтэй Олон улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулсан “ЕвроАзийн долоо хоног-ЕвроАзийн бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд оролцов. Олон улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлого боловсруулах гол зорилготой бөгөөд энэхүү хуралд гишүүн 34 орон, Зүүн Европ, Төв Азийн 13 орны өндөр хэмжээний төлөөлөгчид, түүнчлэн олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд оролцлоо. 2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргиз,Тажикстан, Туркменистан, Узбекистан, Зүүн Европоос Армени, Азербайжан, Беларус, Гүрж, Молдав, Украин улсууд  хамрагдаад байна.

ЕвроАзийн бүс нутагт бизнес эрхлэх боломжууд сэдэвт бизнес форумд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Эдийн засгийн өрсөлдөх чадвар, эдийн засгийг төрөлжүүлэх бодлого, бэрхшээл сургамж сэдвээр илтгэл тавьж, ЕвроАзийн өрсөлдөх чадвар сэдэвт дугуй ширээний хуралдаанд төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа, энэ чиглэлд Монгол Улсын хэрэгжүүлж буй санаачлага, туршлагын талаар танилцуулав.

Мөн уг хурлын үеэр тус байгууллагын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Маркос Бонтури, ЕвроАзийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал Антонио Сомма нартай хоёр талын уулзалт хийж, Монгол Улс 1990 оноос эхлүүлсэн улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын туршлага, туслалцаа чухал ач холбогдолтой байсныг онцолж, цаашид уул уурхайн салбарын тогтвортой өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого тодорхойлох гэсэн дөрвөн төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12897
0 эможи
keyboard_arrow_up