ШШГЕГ-ын дарга Б.Билэгт ажлаа хүлээж авлаа

2014 оны 11 сарын 27

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг томилсон. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авлаа. Түүнийг ажлаа хүлээн авахад нь тус газрын дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Монгол Улсын 111 дэх генерал Л.Гарамжил байлцаж баяр хүргэж харагдав.

МоАХ-ны анхдагч Билэгт нь 1998 онд Радио телевизийн хэрэгэрхлэх газрын даргаар, 2004 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдож байсан. Харин 2012 оны есдүгээр сарын 3-нд ЦЕГ-ындаргаар томилогдон ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сард ээлжийн амралтаа эдэлж байхад нь халснаасболжшүүхэд хандсан. Түүнийг гомдлыг шүүх хэлэлцээд ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргаад байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12836
0 эможи
keyboard_arrow_up