АН, С.Баярцогт, Г.Батхүү, А.Бакей нарын дээлийг давхарлана

2014 оны 11 сарын 27

Өнөөдөр МАН-ын Бага хурал, хэрvvлтэй, тохиролцоотой, бас хэн нэгнийг гуниглуулсан санал хураалттай юм юмтай л болно. Өнөөдөртөө дуусахгvй, тодорхой шийдэлд хvрэлгvй ч тарж болзошгvй.

Өчигдөр МАН, АН-ын зөвшилцөх уулзалт эхэлж Ө.Энхтvвшин, Сv.Батболд, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нар М.Батчимэг, Х.Баттулга, Р.Бурмаа нартай 12:00 цагаас эхлэн ярилцсан ч нэг л олигтой урагшилж өгөхгvй байгаа дуулдана.
Ямар сайндаа 17:00 цагаас дахин цаг болзон уулзацгаасан. Тэднийг ийнхvv “нам нийлж, сэм тохиролцож” байх хойгуур МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл МАН-ын байр байдлыг ажиглан харж нэг ёсондоо нуувчиндаа ороод хэвт­чихсэн.
Тэд чаддагаараа баахан бөөрөнхийлж байснаа эцэст нь яаж ч болох­гvй тvрvvлэн гаргасан шийдвэрээ тvдгэл­зvvлчихээд хvлээж байгаа. Сvvлийн vед дуулдаж байгаа тодорхой эх сурвалжтай мэдээл­лээр АН-д “Чандмана” нэртэй дахин нэгэн фракц байгуулагдах нь тодорхой болоод байгаа бөгөөд өврийн сайхан хангайн хvv Г.Батхvv хариугvй фракциа зарладгийн даваан дээр нэгэн сvрхий тохиролцоо хийгдэж эхэлсэн гэнэ.
Тухайлбал АН-ынхан Г.Батхvv, А.Бакей, С.Баярцогт нарын “дээлийг нь давхарласан” чигээрээ зvтгvvлсээр сайд болгохоор тохиролцоод байгаа дуулдав. “Дээл давхарлах” нь өнөөдрийн байдлаар хууль зөрчсөн vйлдэл биш учраас улс төрийн талаасаа эрх ашиг, эв нэгдлээ бодож ийм сонголтыг хийх нь зvйтэй гэж vзсэн гэдгийг ч учирлаж байгаа аж.
Ямартай ч Өвөрхангайн өнөө нэг нь болох Д.Зоригт хэл аманд орооцолдож байдал нь тодорхойгvй байгаа бол Г.Батхvvд тамга атгах ихээхэн найдвар байгаа гэв. Нөгөөтэйгvvр өөрийгөө дэвшvvлэн сурталчилдаг монгол улстөрчийн эрээгvй зангаар яригдаж буй нэрс бол танхимд байх сайдын тооноос хамаагvй олон болоод байгаа. Нэлээд баттай гэх эх сурвалжийн мэдээллээр Х.Тэмvvжиний суудал дээр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав залрах нь тодорхой болсон гэнэ.
Ёстой л Бооёогийн жvжиглэдэгээр “Насаараа монтёр хийгээгvй, насаараа дарга хийсэн” эрхэм Ерөнхий прокурор энэ удаа Засгийн газрын гишvvн болж vзэх юм байх. Тvvний орыг нутгийн дvv, Увс гэх ганц том фракцийн гишvvн Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нь залгана ч гэцгээж байна.
Гэтэл vvнтэй зэрэгцээд Улсын прокурор дахь Увсын бvлэглэлийг энэ завшаанаар л тараана хэмээн алгаа vрчин суугаа хvн АН дотор нэг биш гэх юм билээ.
Тvvнээс гадна ажлаасаа vндэслэлгvй халагдсан нь бараг л тогтоогдоод байгаа Б.Билэгтийг ЦЕГ-т буцааж томилохгvй, харин АТГ-т дарга болгоно гэсэн яриа хvчтэй өрнөж байсан ч эцсийн мөчид Шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайд “Одоо чи болно” гэж хэлснээр Б.Билэгт дахин тамга атгалаа.
Гэхдээ эдгээр томилгоонууд, мөн Д.Дорлигжавыг Хууль зvйн сайд болгох тухай яриа хөөрөө алдаа засах гэхээсээ Ерөнхийлөгчийн засаглалыг хуулийн салбарт тогтоож буй хэлбэр гэж vзэх хvн олон байгаа юм. Маргаашнаас зарим нөхдийн асуудал тодорч эхлэх болов уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12813
0 эможи
keyboard_arrow_up