Ерөнхий сайд хэнийг, хаашаа яаралтай илгээв

2014 оны 11 сарын 27

Өнөөдөр Засгийн газрын ээлжит 26 дугаар хуралдаан болж зарим байгууллагын дарга нарын халаа сэлгээ хийгдэв. Тухайлбал Засгийн газрын ХМОНХХ-ын дарга Ц.Мөнхтөрийг Ерөнхий сайдын хэвлэлийн зөвлөх болгосон.

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанг албан үүргээс нь чөлөөлж Татварын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ. Харин ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохоор болжээ. Б.Хурц нь АТГ-ын дэд даргаар ажиллаж байсныг мэдэх биз. Мөн Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлтсийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг албан тушаалаас нь чөлөөлж Р.Чингис томилогдов. Р.Чингис нь 1989 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэм¬цэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Б.Билэгт томилогдов. Б.Билэгт нь “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Мөн 2012 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард түүнийг ээлжийн амралттай байх үеэр нь Засгийн газар хуралдаж түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Мөн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын  дарга Ц.Жадамбааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12806
0 эможи
keyboard_arrow_up