УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ

2014 оны 11 сарын 22

Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын 2014 оны аравдугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэгт даалгалаа. УИХ-ын даргын айлчлалын гол зорилго нь хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, улам бүр өргөжүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан бөгөөд эдгээр зорилт амжилттай хэрэгжсэн гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12516
0 эможи
keyboard_arrow_up