Өнөөдөр Их цагаан туг цэнгүүлж, Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон гардуулна

2014 оны 11 сарын 23

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ 11 дүгээр сарын 23-ны ням гаригт тохиох гэж байна. Уг ойд зориулан 11 дүгээр сарын 21-ний баасан гаригийн 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны  “А” танхимд  эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншина.

 

11 дүгээр сарын 23-ны 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол, 10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол тус тус болно.

Мөн өдрийн 11.40 цагт  Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд  гардуулах ёслол болно.  Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд 13.00 цагт болж, хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн  өргөөнд 14.00 цагт   эхлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12448
0 эможи
keyboard_arrow_up