Ч.Сайханбилэг МАН-ын удирдах зөвлөл дээр 63 хувийн саналаар унажээ
2014 оны 11 сарын 20
МАН-д Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг томилуулах асуудлаар зөвшилцөх бичгээ даваа гарагт өгсөн. Үүнийг МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг хуралдаж, нэр дэвшигч Ч.Сайханбилэг, намын дарга З.Энхболдын хамт мөрийн хөтөлбөрөө танилцуулсан боловч эцэстээ татгалзсан хариуг АН-ын дарга З.Энхболдод өчигдөр албан ёсоор илгээжээ. МАН-ын Удирдах зөвлөл 21 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн 63 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх боломжгүй гэж үзсэн байна. Тэдний үзэж байгаагаар Эдийн засгийг цааш нь аваад явах яадалтай, боловсролтой хүн Засгийн газраа бүрдүүлж ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12362
0 эможи