З.Энхболд: Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг буцаан төлүүлнэ
АТГ-аас Нийслэл дүүргийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнаж урамшуулж байгаа тогтоосон.
Мөн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулсанзэрэг зөрчлүүд илэрч иргэдийг ихээхэн бухимдуулсан юм. Иймээс Сангийн яамнаас Татварын Ерөнхий Газарт тус гэрээний талаар чиглэл өгчээ.
Үүнд орон нутгийн төсвөөс хууль зөрчин урамшууллын мөнгө авсан зохих албан тушаалтан, удирдлагуудад хариуцлага тооцож, олгосон урамшууллыг төсөвт буцаан төвлөрүүлэхээр заасан байна.
Энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд "Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргууллаа. Хавсаргасан бичгийг үзнэ үү" хэмээн жиргэжээ.