УИХ-ын гишүүнээс илгээсэн мессежний буруутан нь сөрөг хүчнийхэн бололтой

2014 оны 11 сарын 17

УИХ-ын нэр бүхий гишүүдийн ашигладаг гар утасны дугаараас өөрсдөд нь болон бусад хүмүүст 1. Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. "Bank of china"-аар барьцаалуулж, 3. Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү гэсэн мессеж ирж бөөн дуулиан болсон. "Мобиком"-ынхон үүний хариуд "Румын, Мальт зэрэг улсаас тус мессеж ирсэн, бид хакердуулсан" гэсэн мэдэгдлийг гаргаад байсан билээ. Харин Тагнуулын байгууллагынхан энэ асуудалд шалгалт хийж үүнд Монголоос , тэр дундаа УИХ-ын сөрөг хүчний нэгэн гишүүний утаснаас бичсэнийг тогтоосон байна. Одоогоор тус хэрэгт нарийвчилсан шалгалт хийж байгаа бөгөөд "УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай" хэмээн үзэж байгаа ажээ. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд хамаарах тул цаашид шалгалтыг зохих хууль дүрмийн дагуу явуулах эрх нь УИХ-д байгаа гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12117
0 эможи
keyboard_arrow_up