Шуурхай мэдээ: УИХ-ын дарга мэдээлэл хийнэ
2014 оны 11 сарын 14
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар өнөөдөр 17.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэд 2015 оны төсвийн хуулиар мэдээлэл өгөх бололтой. Хуульд зааснаар УИХ ирэх оны төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Одоогийн байдлаар төсвийн төсөл гуравдугаар хэлэлцүүлгийг хүлээж буй. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахдаа “Маргааш /өнөөдөр/ УИХ ирэх оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийнэ” хэмээн мэдэгдсэн. Мөн өнөөдөр 17.00 цагт хурал зарласан нь УИХ өнөөдөр шахуу хуралдаж, 17.00 цаг гэхэд 2015 оны төсвийг баталсан байж мэдэхээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12061
0 эможи