Сайд нарын багцын төсөв багасаагүй....
Хууль тогтоогчид төсвийн тухай хуулийн төслөө хэлэлцэж амжихгүй явна. Төсөв хэлэлцэж дуусах хуулийн хугацаа энэ бямба гаригт дуусгавар болно. Гэвч АН-ын бүлгийн Ерөнхий сайдаа тодруулах гэж өөр хоорондоо “үзэлцээд” завгүй яваа нь энэ.
Эдийн засаг хямарсан байгаа энэ үед ирэх жилд сайд дарга нарын зарцуулах төсөв нь энэ жилийнхээс төдийлөн багасаагүй байна. Хамгийн ихээр багассан нь Боловсрол, шинжлэх ухааны яамны төсөв. Тэд энэ жил нэг их наяд гаруй төгрөг зарцуулсан бол ирэх жилдээ 276 тэрбум болж буурчээ. Ингээд уншигч та бүхэнд 2014 оны төсөв болоод 2015 оны төсвийн харьцуулалтыг хүргэж байна.
2014 онд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ийм мөнгөтэй байв
2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ийм мөнгөтэй байна