Засгийн газар бүрдүүлэх 5 хувилбар

2014 оны 11 сарын 07

Горилогчдын CV
Олон нийтийн сүлжээгээр явж байгаа наргиагаар харагдаж байгаа хамгийн том давуу тал нь өндөр нуруутай, хаана ч явсан монголын нэр нүүр болчихмоор сайхан залуу, эхнэр нь ч дажгүй фээс болно гэнэ. Улстөрийн намтрын хувьд боломжийн. 1996 оноос л улс төр хавь эргэлдсэн. Аль ч засгийн үед дарга болчихдог авъяастай. Авъяас юу байхав чадвартай. Анх 28 насандаа Ардчилсан намын Засгийн газарт Боловсролын сайд хийсэн. Албан тушаалын даллагатай л нөхөр. Мэргэжил боловсрол мэдээж бас муугүй. Өнөө цагт дорой сонсогдох болсон ч тухайн цагтаа гайгүйд л орох комсомолын дээд төгссөн. Дараа нь бусдын жишгээр АНУ-д мастер хийсэн гэдгийн билээ. Дэлгэрэнгүй

Шинэ Ерөнхий сайд хаанаас томилогдох вэ
УИХ гэнэтийн шийдвэр гаргаж Засгийн газраа огцруулав. АН-ын төрийн эрх барьж байх түүхэнд хамгийн удаан оршин тогтносон нь Н.Алтанхуягийн засаглал. АН, Шударга ёс эвслийн 10 гишүүн эсрэг санал өгч, 7 нь кноп даралгүй урвав. Сөрөг хүчний 26 гишүүн дээр нэмэгдэхээр Засгийн газрыг байтугай Үндсэн хууль өөрчлөх хэмжээний их хүч. Эрх баригчид дотоод дахь хямралаа даасангүй. Ерөнхийлөгчийн давхар дээл тайлах хуульд хойрго хандсаных нь хариу тун чиг хүнд туслаа. Алтан гадас зүг чигээ өөрчлөв. Шонхор фракцынхан өндөр аваад эхлэв бололтой. Гэхдээ засгийн мэдлийг авахад арай л хүч дутах бол уу. Элсний 13 нь 15 болчихсон хойно хүч тарамдахгүй ч гэлээ нэр хүнд нь тийм ч сайн биш. Засаглалын төлөөх цусгүй дайн энэ өдрүүдэд хүчээ авна. Дэлгэрэнгүй

“Үзэгчид” Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбатыг бус Э.Бат-Үүлийг хүлээж байна

Ардчилсан намынхан мэдрэмжтэй. Өнөөдөр хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны өмнөх “хар муурууд” маш хурдтай гүйлдэж Р.Амаржаргал, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, бүр Н.Батбаяр, Д.Дорлигжавыг хүртэл санал болгоод авсан. Хачирхалтай нь тэд ардчиллын “алтан хараацай”, улсын баатар Э.Бат-Үүлийн нэрийг дурьдахыг ч хүссэнгүй. Зөвхөн цахим хуудсаар болон “сэтгэгдэл бичигчид” л түүнийг санал болгож байв. Тэгэхээр зах зээлийн “хэлээр” бол эрэлтийг хүчээр хязгаарласан гэсэн үг.

Үнэн хэрэгтээ улстөрчийг ажилласнаар нь дүгнэдэг бол УИХ-ын 2012 оны сонгуулиар нийт хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэлд ялалт байгуулаагүй бол өнөөдөр эрх барих боломж, Засгийн газрыг эмхлэн байгуулах санаачилга хэний гарт байх байсан бол. Дэлгэрэнгүй

Татварын мөнгө найрын ширээний ууц биш
Эдийн засаг хямарсан, улсын төсөв тасарч буй өнөө үед бүгд л бүсээ чангалж хэмнэлтийн горимд шилжих  болсон.  Гэтэл төвлөрүүлсэн хөрөнгө мөнгөө найрын ширээний ууц шиг хувааж буй явдал гарсаар байна. Энэ нь  Төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэхийн тулд гаргасан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоос үүдэлтэй.  Уг тогтоолд  “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тусгасан байдаг аж. Дэлгэрэнгүй

Засгийн газар бүрдүүлэх 5 хувилбар
1 дэх хувилбар АН-ИЗНН-Шударга ёс эвсэл

АН-Шударга ёс эвсэл-ИЗНН буюу одоогийн байдлаар хамтарч засаг байгуулж болох боломж бий ч хэрвээ Хяналтын зөвлөлөөс өчигдөр гаргасан 8 гишүүнийгээ хөөх шийдвэрийг ҮЗХ дэмжвэл  асуудал ээдрээтэй болно. АН 35 гишүүнээс 8-ыг хөөхөөр  27 гишүүнтэй үлдэнэ. Түүн дээр Шударга ёс эвслийн 10, ИЗНН-ын 2-ыг нэмэхээр 39 болж олонхи болж чадах ч  баталгаа тааруухан хувилбар болчихоод байгаа юм. Учир нь Шударга ёс эвслээс УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар дэмжихгүй эсрэг кноп дарах магадлал тун өндөр. Тэгэхээр бүтэлгүйтэх хандлага байгаа ч  бие даагч 3 гишүүнийгээ эгнээндээ нэгтгэж чадвал засаг бүрдүүлэх нэг гарц. Шонхор фракцынхан санал өгөхөөс ярилцаж тохироод зугтсныг харахад дараагийн засагт С.Эрдэнэ сайд хэвээрээ, нэмээд хэдийг сайд болгохоор тохирсон байхыг үгүйсгэхгүй.  Дэлгэрэнгүй

“Женко” Х.Баттулга Ерөнхий сайдыг унагах хүсэлдээ хүрлээ. Дараагийн алхам нь...
Энэ жагсаалтад хамгийн эхэнд бичигдэх хүн бол “Женко” Баттулга. МоАХ-г толгойлдог тэрбээр намдаа нэр нөлөөгөөр дээгүүр бичигддэг лидер. Тийм ч учраас “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрын нэг сайд нь байлаа. Гэвч сүүлийн үед тэрээр намынхантай зөрчилдөж, өнгөрсөн хаврын чуулганаас эхлэн “ганцаарчилсан тоглолт” хийх болсон. Мэдээж хувь гишүүний хувьд өөрийн сонголтоо хийх, үзэл бодолдоо үнэнч байх эрх нь түүнд бий. Тийм ч учраас сайдын албанаасаа сайн дураар бууж, “давхар дээл”-ээ тайлахад нь олон мянган дэмжигчид нь талархаж хүлээж авсан. Гэтэл хаврын чуулганы төгсгөлд төмөр замын царигтай холбоотой асуудлаар захиалгат нэвтрүүлэг хийлгэж, нийгэмд томоохон “сенсаци” тарьсан. Дэлгэрэнгүй


ҮНДСЭН ХУУЛИА НУЛИМДАГ Ч ҮНДСЭН ДҮРМЭЭ ЯГШТАЛ ДАГАДАГ НАМЫН ДАРГА

Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Үндсэн хууль ёсоор Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Яагаад огцорсон, үндэслэл, шалтгааны талаар би энд нуршихгүй. Угаасаа илүүц. Хангалттай яригдсан. Харин үүний дараа буюу өчигдөр эрх баригч, УИХ-д хамгийн олон суудалтай нам буюу Ардчилсан намын Хяналтын хороо нэр бүхий 8 УИХ-ын гишүүнээ намынхаа эгнээнээс хасчлаа. Их л хурдан хуралдсан, түргэн шийдвэр. Мэдээж аль ч нам дүрэмтэй. Тэр дүрэм намынхаа дотоодод “Үндсэн хууль”. Өнгөц харахад тэр л ёсоор болж. Гэвч асуудал үүгээр шийдэгдэх бүү хэл энэ нь асуудлыг улам хурцатгах, даамжруулах, хаос байдалд оруулах дефакто хүчин зүйл нь өнөөдрийн бодит байдал болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11648
0 эможи
keyboard_arrow_up