Ерөнхий сайдад Н.Батбаярын нэр яригдаж байна
Ерөнхий сайдын албан тушаалаасН.Алтанхуягийг огцорсоны дараа, тус намын бүлэг фракц дотор Н.Алтанхуягийг АН-ын даргад үлдээж, өөрсдөө Ерөнхий сайд болох гэсэн уралдаан өнгөрсөн шөнөөс эхэлсэн байна.
Дараагийн Ерөнхий сайдад сүүлийн жилүүдэд Н.Алтанхуягийн тохойг нь түшиж явсан Н.Батбаярын нэр нэгдүгээрт яригдаж байгаа бол, Алтангадас фракцад санхүүжилтээрээ чамгүй жин дарах болсон Г.Батхүүгийн нэр хоёрдугаар яригдаж байгаа аж. Харин Ч.Сайханбилэгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба цаашид үргэлжлүүлэн хаших ёстой гэдэг байр суурь дээр АН-ын Алтангадас болоод МҮДН фракцууд тогтоод буй ажээ.
Гэхдээ Н.Батбаяр, Г.Батхүү нарын нэрийг Н.Алтанхуяг намын даргаараа үлдсэн нөхцөлд УИХ-д дэвшүүлэх эрх нь үүснэ. Учир нь маргааш хуралдах АН-ын ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягийг намынх нь даргаар үлдээхэд Н.Батбаяр, Г.Батхүү хоёрын хэн нь илүү оролцоотой байхаас шалтгаалах ажээ.