Их тэнгэрээс Төрийн ордон дамнасан “өндөрлөгүүд”-ийн уулзалт УИХ-ыг гацаанаас гаргав

2014 оны 10 сарын 30

Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдах байсан ч Өргөдлийн байнгын хорооноос бусад нь хуралдсангүй. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийнхэн завсарлага авах нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл дуулдав. Энэ нь “Шударга ёс” бүлгийнхний завсарлага дуусахаас өмнө саналаа нэгтгэж чадаагүй УИХ дахь АН-ын бүлгийн даргыг шүүмжлэн ярилцахад хүргэсэн. Хамгийн сонирхолтой нь “Ерөнхий сайд өөрийнхөө саналаар огцрох гэнэ” гэсэн мэдээлэл анхаарал татаж амжив.

Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулахад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 10-15 гишүүн гэхчлэн албан бус эх сурвалжуудын мэдээ асуудлыг сонирхолтой болгохоосоо илүүтэй сунжруулсаар байна. Эдгээрээс арай баттай нь өчигдөр БНХАУ-аас ирсэн УИХ дарга З.Энхболд намынхантайгаа яаравчлан уулзсан талаар мэдээлэл байна. Мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхний хэсэгчилсэн уулзалтуудын эцэст Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрт хуралдсан гэнэ. Энэ нь албан бус эх сурвалжуудын мэдээлсэн“АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга М.Энхболд нарыг өнөөдөр уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан”, “УИХ-ын дарга өрөөндөө хэсэг гишүүдтэй нэгбүрчлэн уулзсан” гэх мэдээллүүдийг чимж байв.Гэвч энэ бүх мэдээлэл Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн хувьд “хаалттай” байсан бололтой.

УИХ-ын гишүүн М.Зоригт твитер хуудаснаа “Маргааш өглөө намын бүлэг хуралдаж, Н.Алтанхуяг  мэдэгдэл  хийх болсон  тухай зар ирлээ” гэж жиргэсэн юм. Гэхдээ Н.Алтанхуяг чухам юун талаар ямар мэдэгдэл хийх нь одоогоор тодорхойгүй байна. Түүний мэдэгдлээс Ерөнхий сайд огцрох эсэхээс гадна Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Зоригт, Зам тээврийн сайдад нэр дэвшсэн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар сайдын суудалдаа очих эсэх нь тодорхой болно.

Хамгийн сүүлийн мэдээллээр УИХ-ын гишүүн М.Зоригт маргааш 10 цагт чуулганы нэгдсэн хуралдаантай. Үдээс өмнөх хуралдааны дараа Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдана хэмээн зарласан. Мөн Ерөнхий сайд мэдэгдлээ хийсэн, харин юуны тухай мэдээлсэн бол гэх яриа цахим хуудаснаа хариулт эрж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11039
0 эможи
keyboard_arrow_up