Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар Төрийн гурван өндөрлөг сэм зөвшилцөнө гэнэ үү

2014 оны 10 сарын 29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хурал хойшлогдоод байгаа билээ. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусч буй. Энэ хооронд АН-ынхан дотроо зөвшилцөж амжаагүй тул тус намын бүлэг үргэлжлүүлэн завсарлага авах төлөвтэй байна. Намын даргадаа тал засан “Төрийг гацаасан” хэмээн шүүмжлүүлэхгүйн тулд АН-ын бүлгийнхэн завсарлага авахгүй бол сайн хэрэг. Харин өнөөдөр 14 цагт УИХ-ын дарга З.Энхболд намын бүлгүүдийн дарга нар болон зарим хариуцлагатай албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаж уулзахаар болсон байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар өнөөдөр Төрийн гурван өндөрлөг хаалттай уулзаж зөвшилцөхөөр болсон гэж эх сурвалж мэдээллээ. Тэдний уулзалтын дүнд байнгын хороодын хурал гацаанаас гарах байх гэж найдах л үлдэж байна. Түүнчлэн АН-ын дарга, Ерөнхий сайд, сөрөг хүчнийхнээс бусадтай нь хэл амаа ололцсон гэх мэдээлэл ч дуулдаж эхлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10984
0 эможи
keyboard_arrow_up