Н.Энхбаяртай 17 өдрийн 24 сонирхолтой баримт

2014 оны 10 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын улстөрд 17 өдрийн хугацаанд сүүлийн хэдэн жилтэй дүйцэхүйц үйл явдлыг өрнүүлээд буцлаа. Түүний эх орондоо байсан 17 өдрийн хугацаанд ямар үйл явдал болж өрнөсөн талаархи сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

1.    Намынхаа даргыг ирж байгаа тухай дэд дарга Д.Тэрбишдагва 30 минутын өмнө л мэджээ. Түүнтэй ижил намынх нь олон нөхөд гэнэт ирж байгаа намын даргаа угтан авахаар Буянт-Уухайг яаран гарсан байдаг. Түүний гэнэтийн ирэлт Чингэс хаан нисэх онгоцны буудлыг бөөн хөл хөдөлгөөнд оруулж, үнэнч фенүүд, телевизийн дурангууд түүнийг завсаргүй болтол нь шавсан.

2.    Н.Энхбаярын төрийн тусгай хамгаалалтыг 2013 оны 07-р сарын 10-ний өдөр буулгасан. Ерөнхийлөгч асан хүнийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд буюу 4 жилээр төрийн тусгай хамгаалалтанд авдаг. Үүний дагуу түүний албан тушаалаа өгснөөс 4 жилийн дараа төрийн тусгай хамгаалалтыг буулгасан. Гэвч Экс Ерөнхийлөгчийг эх орондоо ирэхэд үлээвэр найрал хөгжимчид хөгжимдөж, цагдаагийн алаг гэрэлтэй машинууд сүлбэлдэж, төрийн тусгай хамгаалалт гарсан байсан нь төдийлөн олон хүний анхаарлыг татсангүй.

10153781_811858855537339_6777221888667264162_n

3.    Тэрээр Монголд газардмагцаа сэтгүүлчдэд нээлттэй ярилцлага өгсөн. “Би хэнд ч гомдохгүй байна. Хэнд ч муу юм санахгүй байна. Бүгдээрээ хамтдаа улс орноо хөгжүүлье. Монгол орноо, ард түмнээ их саналаа” зэрэг үгс олны сэтгэлийг ихэд татав.

4.    Хүйтрэхээс өмнө хөдөө гарч, малчны гэрт зочилж айраг цагаа амсана. Улстөрийн талаар нэг их зүйл яримааргүй байна гэж 10153781_811858855537339_6777221888667264162_nхэлж байсан экс Ерөнхийлөгч маань ердөө 24 цагийн дараа УИХ-дахь шударга ёс эвслийн бүлгийн хуралдаа оролцов. Ерөнхий зүйл ярьсан гэх ч энэ хурал дээр Н.Энхбаяр улстөрийн газрын зургаа дэлгэсэн гэдгийг эх сурвалж нотолдог.

5.    Хэд хэдэн удаа хойшилсон МАХН-ын бага чуулганаа энэ сарын 15-ний өдөр хуралдуулав. Энэ үеэр намын даргаа эзгүйд дураараа авирлаж, амин хувийн эрх ашгаа намаасаа дээгүүр тавьсан. Аугаа удирдагчдаа үнэнч байгаагүй хэргээр Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нэлээд шүүмжүүлсэн гэх.

6.    Хөдөө явж айраг цагаа амсамаар байна гэсэн экс Ерөнхийлөгч маань огт хөдөө явсангүй.

7.    Түүнийг Монголд газардахад хамт байсан экс тэргүүн хатагтай О.Цолмон буцахад нь огт үзэгдсэнгүй.

8.  Түүнийг ирэхээс хэдхэн өдрийн өмнө эвслийн бүлгийн хоёр дахь лидер М.Энхсайхан эргэж очиж, хамтдаа авхуулсан зургуудаа цахим хаягтаа байршуулаад байсан. Тэгвэл Н.Энхбаяр Монголд байх хугацаандаа М.Энхсайхантай уулзахгүй зугтсаар байсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Тэд үдэлтийн зоог дээр л хамт зургаа татуулсан бөгөөд М.Энхсайхан “Манай намын асуудлыг МАХН, АН хоёр шийдэх эрхгүй” гэсэн гомдлыг үгээр үдэж мордууллаа.

9.    МАНАН буюу хамтарсан Засгийн газрын үед тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд Н.Алтанхуягтай ганц л удаа буюу “эх орны хишгийг ард түмэндээ өгнө” гэсэн асуудлаар зэрэгцэж суугаад мэдэгдэл хийж байсан. Тэгвэл Н.Энхбаяр Монголд байсан 17 өдрийн хугацаандаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хоёр удаа хамт индэр дээр гарав. Он удаан жилийн өрсөлдөгчид хамтдаа зэрэгцэн хоёр ч удаа зогссонд олон хүнд сонин харагдсан. Зарим нь бүр эгдүүцсэн.

10.    “2016 оны сонгуульд тойрогт нэр дэвших хүмүүсээ бид нартай зөвшилцөж шийднэ шүү. Танай нам ялахгүй бол бид нартай хамтарна шүү” гэсэн гэрээг Н.Алтанхуягтай байгуулав. АН өнгөрөгч хоёр жилийн турш хэний ч өмнө ингэж доошоо орж байсангүй. Ямагт хүч түрсэн гэдгэр үйлдлийг нь номхотгох шид Н.Энхбаярт байж дээ.

10153781_811858855537339_6777221888667264162_n11.    Н.Алтанхуягтай байгуулсан гэрээ нь түүний Засгийн газрын хувьзаяаг хүнд байдалд орууллаа. МАН-ынхан Засгийн газрыг огцруулах санал гаргасныг дэмжээгүй АН-ын гишүүд намын даргынхаа зөвхөн энэ үйлдлийн төлөө огцруулах хөдөлгөөн өрнүүлж тэр нь улам хүчээ авч байна. Н.Алтанхуяг гал дарахаар оролдож байгаа ч түүний хяналтнаас хэрэг явдал гарсан гэдгийг эх сурвалж мэдээллэх болов.

12.    Н.Энхбаяртай байгуулж байгаа гэрээг Н.Алтанхуягийн ард зогсож байсан сайд нар нь ч мэдэхгүй байсан. Зүгээр л хуурч оруулаад гар бариулаад, зураг даруулчихсан. Тэд нар бүр бантсан царайтай байсан гэж Э.Бат-Үүл хэлэв. Үнэхээр ч зарим нь бантсан царайтай харагдаж байлаа.

13.    Н.Алтанхуягтай хийсэн нууц гэрээний хавсралт гэгч хуурамч бичиг баримт илэрч шуугиан дэгдээв. Энэхүү бичгийг МАН-ын хэлтсийн дарга Н.Дэмбэрэл үйлдсэн гэж мэдэгдэв. Өмнө нь Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад гүтгэсэн гэх үндэслэлээр Н.Дэмбэрэл аавын хаалга татаж байлаа. Түүнийг Н.Энхбаяр хоёрдахь удаагаа асуудалд хутгав.

14.    Экс Ерөнхийлөгч маань 9 жил амьдарсан Их тэнгэрийн амныхаа агаар салхийг санасан бололтой. Түүний үдэлтийн зоогэнхбаяр1 Их тэнгэрийн амнаас холгүй “Mi Queen Coffee” гэж хэр барагийн хүн мэддэггүй нууцлаг газар болов.

15.    Н.Энхбаярыг ирэхээс өмнө МАХН-ын жижиг цагаан байшинтай холбогдуулж 1 сая ам.долларын асуудлаар ЦЕГ-т дахин эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Тэгвэл түүнийг ирэхэд хууль хяналтын байгууллагаас нэг ч хүн очоогүй. Тэр ч бүү хэл үүсгэсэн эрүүгийн хэргийнх нь талаар нэг ч тайлбар аваагүй.

Untitled-116.    Тэрээр өөрийг нь эзгүйд МАХН-ыг төлөөлж ирсэн, томоохон албан тушаалтнуудыг буланд шахаж, тоглолтноос гаргав. Тухайлбал сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь салгаж Д.Тэрбишдагвын оронд Г.Шийлэгдамба, Ц.Шаравдорж нарын нэгийг томилох нь тодорхой болоод байна.

17.    Засаг төрөө тогтвортой байлгая гэж мэдэгдэх тэр ахуйд эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргаар сонгогдсон Л.Цог МАН-ынхантай нийлж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Түүнтэй Н.Энхбаяр 4 цагийн турш ярилцаж ятгасан ч Л.Цог байр сууриа огт өөрчлөөгүй гэсэн мэдээлэл бий.

18.    Н.Энхбаяр нэгдүгээр эгнээний гол улстөрчид болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү, Л.Цог нараас ивээлээ татаж Хоёрдугаар эгнээнийхэн буюу З.Баянсэлэнгэ, Г.Уянга, Г.Шийлэгдамба, Ж.Эрдэнэжамьяан нарыг илүү ихээр дэмжиж байр суурийг нь бэхжүүлж өгөөд явлаа. Харин Н.Удвал, Ц.Шаравдорж, Л.Цолмон нартай байгуулсан найрамдлын гэрээгээ тогтвортой хадгалж гарсан гэнэ.

19.    Н.Энхбаярыг Монголд газардсан орой УИХ-ын гишүүн О.Баасанхүү “эвсэл задарч МАН, МАХН гэсэн илүү эрч хүчтэй эвсэл байгуулагдах нь” гэж жиргэсэн. Гэвч энэ нь улстөрийн зурхайчдыг төөрөгдүүлэх гэсэн мессеж байсан бололтой. Угшил нэгтэй МАН-ынхантай тэр огт уулзаагүй бөгөөд хоёр нам эргэн нэгдэх асуудлаар ямар ч яриа өрнүүлээгүй. Тэр бүү хэл өрсөлдөгч АН-тай нь нийлж угшил нэгтнүүдээ дарах гэрээ байгуулав.

20.    Тэрээр авилгын хэргээр шалгагдаж байхдаа шар саарал өнгийн хүрэмнээс огт салахгүй байсан. Тэгвэл энэ удаад ч ирэхдээ өмссөн хөх өнгийн хүрмээ буцахдаа мөн өмссөн байв.

10153781_811858855537339_6777221888667264162_n21.    Эвслийг бүрдүүлэг МҮАН-аасаа ганцхан Н.Батцэрэгт улстөрийн дэмжлэг үзүүллээ.

22.    Түүнийг байх хугацаанд өөрийнх нь оролцсон Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг цацагдана гэсэн мэдээлэл тараад байсан. Харин энэ хугацаанд “зуунЭНХБАЯР сэдэв” нэвтрүүлгийн ёс зүй гэсэн дугаар гарч олны хүртээл болов. Сонирхолтой нь энэ нэвтрүүлгийг далай лам эхлүүлж Н.Энхбаяр дуусгасан билээ.

23.    Н.Алтанхуягтай байгуулсан гэрээнд нь зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Игзаар” гэхшинэ үгийг үгсийн санд нэмэрлэв. Ийнхүү Ц.Элбэгдоржийн “гүлдийх” гэсэн хэлцийн араас “Игзаар” гэсэн үг моданд оров.

24.    Н.Энхбаяр намынхаа дотоод асуудлыг шийдэх, Засаг төрийнхөө тогтвортой байдлыг бататгах зорилготой ирсэн гэж байгаа ч үйл явдлууд эсрэг үр дүн авчраад байна. Түүний нам одоо болтол сайд нэр дэвших хүмүүсээ эцсийн байдлаар тохирч чадахгүй байна. Мөн Н.Алтанхуягтай хийсэн гэрээнээс болж хамтарсан Засгийн газрын хувьзаяа бүрхэг байдалд орлоо. Н.Энхбаяр аврах гэж ирэв үү? Алах гэж ирэв үү? Гэж олон хүн гайхширч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10961
0 эможи
keyboard_arrow_up